Хүүхдээ сонсдог өдөртэй болжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн удирдлагууд салбар бүрийн иргэдийг “Өглөөний цай”-нд урьж тэдний санал бодлыг сонсож ажил хэрэгтээ тусгаж байна. Энэ удаагийнхаа уулзатаар ЕБС-ийн сурагчидтай уулзаж сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Хүүхдүүд сурч боловсрох орчин нөхцөлийг илүү тохижуулж сайжруулах, Засаг даргын тэтгэлэгт хөтөлбөрт шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудаас гадна чадварлаг сурагчдыг хамруулах, ЭЕШ-ийн амжилтыг дээшлүүлэх дадлага сургалтыг хийх, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүйг сайжруулах, зарим сургуулиудад автомашины зогсоол бий болгох, хөлбөмбөгийн талбайтай болох, урлаг спортоор хичээллэдэг хүүхдийг дэмжих, сургуулийн цайны газар эрүүл ахуй хангадаггүй чанар муу үүнээс үүдэн хүүхдүүдийн гэдэс дотор их өвчилдөг, ээж аав нь хөдөө байдаг өрх толгойлсон хүүхдүүдийг сурч боловсроход өөрийгөө хөгжүүлэхэд нь онцгой анхаарах шаардлагатай байгааг засаг даргадаа хэлсэн юм.
2983 өдөр