548 иргэний хяналтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтаас гарчээ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж эдгэрсэн 37 иргэн эдгэрч нутагтаа ирж байна. Эдгээр иргэд болон ар гэрийнхэн нь хариуцлагатай байж 14 хоног гэрийн дэглэмээ баримталж, гадуур гарч нийгмийн харилцаанд орохгүй, үүргээ биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. Мөн ирж буй иргэдэд тавих хараа, хяналтаа сулруулахгүй байхыг сумын Онцгой комисст зөвлөлөө.
1219 өдөр