Өнөөдөр хүчтэй аадар бороо орно
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ихэнх сумдын нутгаар өнөөдөр хүчтэй аадар бороо орох бөгөөд хур тунадасны хэмжээ аюулын түвшинд хүрч магадгүй байгаа аж. Иймээс айл өрх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг үерийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. Ялангуяа гэр хорооллын айл өрхүүд байшин, гэр, жорлонгоо үерт автахаас урьдчилан сэргийлж суваг шуудуу татах, орон сууцны айлууд граж, пудволын давхарыг үерийн ус орохоос хамгаалах хэрэгтэй байгаа аж.
2558 өдөр