Томуугаас гадна гар, хөл, амны халдварт өвчнөөр хүүхдүүд их өвдөж байна
Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн үед бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөс гадна салхин цэцэг, гар, хөл, амны халдварт өвчнөөр өвчлөх явдал аймгийн хэмжээнд элбэг байгаа аж. Аймгийн НЭ-ийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 53 хүүхдийн 40 нь хатгаатай, үлдсэн нь гар, хөл, амны өвчлөлтэй байна.
2268 өдөр