“Шилдэг цахим хичээл”-ийн уралдаанд Ховд сумын цэцэрлэг шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-20 14:17:52
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газартай хамтран “Шилдэг цахим хичээл” шалгаруулах уралдааныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр зохион явууллаа. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд зарлан явуулсан энэхүү уралдаанд 19 сумын 50 цэцэрлэг, 9 ЕБС-ийн багш нарын 127 цахим хичээл ирснээс Ховд сумын цэцэрлэг 1-р байр эзэлж, өргөмжлөл 500 мянган төгрөг хүртлээ.
Хоёрдугаар байранд Цогцолбор 2-р сургууль орж 350 мянган төгрөг, гуравдугаар байранд Наранбулаг, Түргэн сумдын цэцэрлэгүүд орж тус бүр 250 мянган төгрөгөөр шагнуулсан байна. Харин тусгай байранд Тариалан сумын цэцэрлэг, Улаангом сумын 1-р цэцэрлэг, Улаангом сумын 10-р цэцэрлэг, Цагаанхайрхан сумын ЕБС, Улаангом сумын 6-р цэцэрлэг тус тус оржээ.
“Шилдэг цахим хичээл” нь Газар нутгийг дархалж хамгаалах учир нь, Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан, Увс аймгийн ховор ургамлыг хамгаалахад бидний үүрэг оролцоо, Ховор ан амьтдыг хамгаалах талаар, түүний ойлголт, Увс, Хяргас, Үүрэг, Ачит нуураа хайрлан хамгаалах ба тэдгээрт нүүдэллэн амьдарч буй шувуудын амьдралын талаар гэх мэт таван сэдвээр бичигдсэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ