Нам даралтын зуухнуудыг инженерийн шугамд холбохыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий тогтоол гаргав.
Тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт бүх төрлийн нам даралтын халаалтын зуухыг шинээр ашиглалтанд хүлээн авахгүй байх, одоо ашиглагдаж байгаа зуухнуудыг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн шугамд холбох, хийн болон цахилгаан халаалтын системд шилжүүлэх ажлыг энэ оны есдүгээр сарын 15-ны дотор зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. Мөн худалдаа үйлчилгээний цэгүүд, түц, барилга байгууламжуудын харуул хамгаалалтын байр, аялал зугаалга, амралт сувилалын газруудыг хийн болон цахилгаан халаалтанд энэ оны хоёрдугаар улирлаас бүрэн шилжүүлэх, нүүрс түлдэг зуухны хэрэглээг хязгаарлах хүрээнд НЗДТГ-ын дэргэд тусгай үүргийн газар, хэлтсийн орон тоо бүтцийг бий болгон ажиллуулахыг даалгалаа.

Ч.Ариунболд