Хилчид донорын эгнээнд нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦССҮТ-өөс санаачлан сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагааг дэмжин, өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр ХХЕГ болон Хилийн 0253 дугаар анги, ХЦДБЧ-ын бие бүрэлдэхүүн донорын эгнээнд нэгдэв.
Энэ үеэр ХХЕГ-ын удирдлагуудын санаачилгаар ЦССҮТ болон МУЗН-тэй хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр жил бүрийн 9 дүгээр сарын 3-ны өдрийг Хил хамгаалах байгууллагын нэрэмжит “Цусаа бэлэглэх өдөр” болгож байгаа юм.
Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч хангалт төдийлөн сайн биш байна. Тиймээс өдөр бүр цус бэлэглэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, сайн дурын хариу нэхээгүй цусны донорын эгнээнд энэ удаа хилчдээр ийнхүү сэлбэгдлээ.
Comments