Азийн хүнсний салбарын хамгийн том үзэсгэлэн Шанхайд нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-17 15:33:59
ШАНХАЙ./TASS/. Лхагва гарагт Ази тивд хамгийн томд тооцогдох олон улсын хүнсний салбарын "SIAL China 2017" үзэсгэлэн үзэгчид болон хоол хүнсний үйлдвэрийн мэргэжилтнүүдийн өмнө 18 дахь удаагаа үүд хаалгаа нээлээ.

Энэхүү өргөн цар хүрээтэй арга хэмжээ нь сүүлийн 16 жилд Шанхай хотод болж байгаа бөгөөд тус үзэсгэлэн бөөний болон жижиглэнгийн худалдаачид, ундаа болон хоол хүнс үйлдвэрлэгчид, зочид буудлын бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарынхан болон хүнсний бизнестэй холбоотой бусад олон хүний анхаарлыг ихээхэн татдаг юм.

Энэ онд SIAL China үзэсгэлэн 150 мянган ам. м талбай бүхий Шанхай хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болж байна. Дэлхийн 70 гаруй орны 3200 гаруй компани 12 зааланд байрлах төрөлжсөн павильонуудад өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Уг арга хэмжээг хоол хүнсний салбарын 80 мянга орчим мэргэжилтэн үзэж сонирхох төлөвтэй байна.

“SIAL China” үзэсгэлэн нь Ази болон Хятадын зах зээлд нэвтэрч буй гадаадын компаниудад чиг баримжаа болж өгдөг төдийгүй бүс нутгийн хүнсний аж үйлдвэрийн салбарын сүүлийн үеийн чиг хандлага, инновацийн талаарх үнэ цэнэтэй мэдээллийг өгдөг.

Өнгөрсөн оны үзэсгэлэнд дэлхийн 67 орны 2900 гаруй компани оролцжээ.
О.Барс 

 

 

Related news