Хятадад дефляц хоёр жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 8 /Reuters/. Худалдааны дайны улмаас эдийн засагт тодорхойгүй байдал үүсэж, улмаар дотоодын эрэлт буурснаар Хятадын үйлдвэрлэгчдийн үнийн дефляц өнгөрсөн зургаадугаар сард сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрсэн тул бодлого боловсруулагчдад нэмэлт дэмжлэгийн арга хэмжээнүүд авахаас аргагүйд хүрчээ.
Хэдийгээр хэрэглээний үнийн индекс таван сарын дараа анх удаа өссөн боловч маш бага хувиар өсжээ. Учир нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаан үргэлжилсэн уналт ба АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын худалдааны түншүүдэд ногдуулсан тарифын сөрөг үр дагавраас үүдэн эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрсэн байна.
Өнгөрсөн сард үйлдвэрлэгчдийн үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурсан байна.
Мөн Хятадад үйлдвэрлэлийн идэвхжил гурав дахь сардаа дараалан саарсан боловч буурах хурдац нь удааширсан байна. Гэвч ажил эрхлэлт ба экспортын захиалгын үзүүлэлт сул хэвээр байна.
“Экспорт удааширч, төсвөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийн үр нөлөө бага байгаа тул оны эцэс гэхэд эрэлт буурна” гэж “Capital Economics” компанийн Хятадын эдийн засаг судлаач Зычунь Хуан таамаглажээ.
Related news

