“Nissan”-ны жилийн ашиг 27 хувиар огцом өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО./BBC/. Хятад, АНУ болон Европт борлуулалт нь нэмэгдсэнээр “Nissan” корпорацийн жилийн ашиг 27 хувиар огцом өсчээ.
Энэ оны 3 дугаар сарын эцсийн байдлаар, Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч тус компани 663.5 тэрбум иений /$5.8 тэрбум; £4.5 тэрбум/ цэвэр ашиг олсон байна. Үүний зэрэгцээ валютын хэлбэлзлээс шалтгаалан энэ санхүүгийн жилд олох ашиг ойролцоогоор 20 хувиар буурна гэж “Nissan” урьдчилсан байдлаар тооцоолж байгаа аж.

Энэ долоо хоногийн эхээр тус компанийн өрсөлдөгч “Toyota” корпораци "сүүлийн таван жилд анх удаа жилийн ашиг буурсан, энэ онд нөхцөл байдал улам хэцүү байх болно" гэж мэдэгдсэн байна.
Америк доллартай харьцах иений ханш чангарч байгаа нь гадаадын зах зээлээс олох ашгийг багасгах учраас Японы автомашин үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлөх юм.
Жилийн хугацаанд “Nissan” дэлхийн даяар нийт 5.63 сая автомашин борлуулсан ба борлуулалтын хэмжээ Хятадад хамгийн ихээр буюу 8.4 хувиар өссөн байна. Харин АНУ-д 4.2 хувь, Европт /Оросыг оруулахгүйгээр/ 7.2 хувиар тус тус өсчээ.
Х.Сарнай