800 оюутны гала сургалт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-24 21:13:21

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” 800 оюутны гала сургалтыг энэ  сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах юм  байна. 

Тус сургалтад “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С. Сүх-Очир, “Эерэг сэтгэлгээний давалгаа” сэдвээр JCI байгууллагын Ерөнхийлөгчийн Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан зөвлөх С. Эрдэнэболд, “Шударга зан” сэдвээр JCI Прогресс салбар байгууллагын гишүүн, Монголын Лектор төвийн сургагч багш  Ү. Амарбат  нар тус тус  илтгэл тавих аж.  

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Эерэг сэтгэлгээний давалгаа аян”-ы хүрээнд  цуврал сургалтыг зохион байгуулсан бөгөөд одоогоор 1200 гаруй оюутан залуусыг хамруулжээ.  Мөн Нийслэлийн 152 хороонд “Эерэг сэтгэлгээний давалгаа” цуврал сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү цуврал сургалт нь нийгэм дэх  сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудад эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх юм.

 Р.Хишигжаргал  

 

Related news