Монгол, Хятадын хилийн боомтууд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-22 15:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханш нээх баярын өдөр буюу ирэх сарын 04-нд Монгол, Хятадын хилийн боомтууд амарна.

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

Ч.Ариунболд

Related news