Хөвсгөл, Говь-Алтай аймагт болох бүсийн уралдааныг хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл, Говь-Алтай аймагт энэ сарын 12-нд товлосон хурдан морьдын бүсийн уралдааныг хойшлууллаа.
Хурдан морины бүсийн уралдааныг товлосон Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэр бүхий ТББ-аас Захиргааны хэргийг шүүхэд хандсантай холбогдуулж, Монголын Морин спорт, уяачдын холбооноос Говь-Алтай аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комисст албан тоот хүргүүлсэн байна.
Албан тоотод шүүхийн шийдвэр гарах хүртэл дээрх аймгуудад болох хурдан морины уралдааныг хойшлуулжээ.
Б.Туул
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day