Хоригдлуудыг илүү цагаар ажиллуулсан зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-28 10:03:52

Нийслэлийн прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа Хорих 401, 407, 409, Орон сууц, барилгын хэсэгт ажиллаж байгаа ялтнуудын харуул хамгаалалт, ял эдлэлтийн байдалд гэнэтийн шалгалт хийв.

Шалгалтаар ялтнуудыг ажилд гарахад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, Хорих 401 дүгээр ангийн Сургалтын төвд дархан, мужааны сургалтад хамруулах нэрээр чанга дэглэмд хоригдох ялтай иргэдийг жирийн дэглэмтэй ялтнуудтай хамт хорьсон зөрчил илэрчээ. Мөн ялтнуудыг дархан, мужааны чиглэлээр сургаж дадлагажуулж байгаа гэх боловч сургалтын төлөвлөгөө, ажлын тайлан байхгүй, илүү цагаар ажиллуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар хорих ангиудад прокурорын шаардлага хүргүүлжээ.

Ч.Ариунболд

 

Related news