Халдварт өвчний вакцин хийж дууслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Булган сумын Цүнхэл, Улаанхус багт халдварт мялзан өвчин илэрсэнтэй холбоотой энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажил тус аймгийн есөн суманд хийж дууслаа.
Аймгийн ХХААЖДҮ-ийн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Нургулан энэ тухай, Эдгээр сумын 1.16 сая толгой малыг мялзан, шүлхийгээс хамгаалах вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөн аравдугаар сарын 13-наас уг ажлыг эхэлж, 1.28 сая толгой малыг вакцинжуулж дууслаа. Төв, суурин газарт Булган сумаас мал оруулж ирэхийг хатуу хориглоод байна. Бусад сумдаас оруулаад ирсэн малын үүсэл гарлын гэрчилгээг нарийн шалгах болно гэлээ.
Ш.Айзаря
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days