БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 73 мянга гаруй мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд хийсэн ажлын тайланг танилцууллаа.
Тайланг ЗДТГ-ын
Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай танилцуулсан бөгөөд 13 сум, 1 тосгонд
нийт 76700 мод тарихаар төлөвлөснөөс 73339 мод тарьж, 95.6 хувийн
гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна.
Уг үйл
ажиллагаанд 211 аж ахуйн нэгж, 7016 иргэн оролцож, улиас, бургас, чацаргана, хайлаас, үхрийн нүд зэрэг 10 гаруй
төрлийн мод тарьсныг мэргэжлийн байгууллага хүлээн авч баталгаажуулжээ.
Сумдын хувьд Өлгий сум хамгийн олон буюу 11,500 мод тарьсан бол Сагсай, Улаанхус, Алтай сум тус бүр 10000 мод тарьсан талаарх биелэлтийг ирүүлсэн байна.