БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 1571.89 га газарт тариалалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургуланаас 2025 оны тариалалтын явцын талаар тодрууллаа.
Түүний мэдээллээр, энэ жилийн хаврын тариалалтаар нийт 1872 га-д тариа тарих төлөвлөгөөтэй
байсны 1571.89 га буюу 83.96 хувьд нь тариалалт хийжээ.
Тариалалтын
дотор малын тэжээлийн ургамал 1300 га-д тарихаар төлөвлөснөөс 1017.2 га-д
тариалалт хийсэн бөгөөд Баяннуур суманд 170 га, Цэнгэл суманд 160 га,
Алтанцөгц суманд 50 га, Улаанхус суманд 50 га, Сагсай суманд 140 га газарт тэжээлийн
ургамал тарьсан байна.
Төмсний
тариалалт 262 га
газарт тарих төлөвлөгөөтэй байсан бол 257 га-д, хүнсний
ногооны тариалалт 183 га төлөвлөснөөс 171.88 га-д, жимс, жимсгэний тариалалт 127
га төлөвлөгөөнөөс 126.5 га-д тус тус хийжээ.
Түүнчлэн, 2024 онд нийт 794 га-д малын тэжээлийн ургамал тариалсан бол энэ жил үүний хэмжээг 133 га-аар нэмэгдүүлж, 927 га-д хүргэх чиглэл баримталжээ. Гэвч зарим асуудлаас үүдэн тариалалтын төлөвлөгөө тасалдах эрсдэлтэй байгааг онцоллоо. Тодруулбал, Сагсай сумын усалгааны систем төлөвлөгдсөн хугацаандаа ашиглалтад ороогүй байгаа нь тариалалтын төлөвлөгөө биелүүлэхэд хүндрэл үүсгэж байна хэмээн тэрбээр мэдээллээ.