Улсын хэмжээнд 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу завьт эргүүл ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган улсын хэмжээнд 513 алба хаагч ажиллаж байна.
Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 гаруй алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Алба хаагчид гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг өгч, хориглосон тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулан, аялагч, амрагчдад зориулсан зөвлөмжийг тухай бүрт хүргэж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэв.