Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-07 12:45:09

УИХ-ын чуулганы маргааш өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийнэ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан хуваариар бол Ерөнхийлөгчийн мэдээлэл 17.00 цагт юм байна.

УИХ-ын чуулганы маргаашийн хуралдааны эхэнд зарим байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай, Үндсэн хуулийн цэцийн энэ оны 11 ба 12 дугаар дүгнэлт, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэх аж.

Б.Туул

 

Related news
Comments