Өвөрхангайн Төгрөг сумынхан төрийн наадмын түрүү багаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-12 19:23:53

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шилдгүүд тодорлоо.


Ахмад, өсвөр, насанд хүрэгчдийн ангиллаар зохион байгуулсан тус харваанд нийт 110 багийн 900 орчим харваач цэц мэргэнээ өрсөлдсөн юм. Ингэхдээ ахмадад 24, өсвөрт 12, насанд хүрэгчдэд 74 баг шагайн асарт чуулав. Гурван насны ангилалд эхний дөрвөн байрт шалгарсан багуудыг танилцуулъя.


Ахмадын ангилал

Тэргүүн байр: Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Монгол Улсын дархан мэргэн Д.Хүрэлсүх ахлагчтай “Ай Транс” компанийн баг

Дэд байр: Булган аймгийн Баян-Агт сумын харьяат Аймгийн гоц мэргэн А.Батбаяр ахлагчтай Орхон аймгийн “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” баг

Гутгаар байр: Баянхонгор аймгийн Жаргалант харьяат Аймгийн гоц мэргэн Д.Гэндэнпил ахлагчтай “Хайхан өндөр” баг

Дөрөвдүгээр байр: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Монгол Улсын харьшгүй мэргэн Ж.Чулуун ахлагчтай “Баясгалант” баг


Өсвөрийн ангилал

Тэргүүн байр: Багахангай дүүргийн харьяат А.Хаш-Эрдэнэ ахлагчтай Төв аймгийн Баян сумын “Загалын Асгат Газар” компани, 91 дүгээр сургуулийн “Цэц Баян” баг

Дэд  байр: Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Э.Баярхүү ахлагчтай Халхгол сумын ерөнхий боловсролын сургуулийн “Халхголын мэргэчүүл” баг

Гутгаар байр: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Б.Төртүвшин ахлагчтай “Алтанговь Транс” компанийн баг

Дөрөвдүгээр байр: Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Г.Алдар ахлагчтай “Номт даншиг” компанийн баг


Насанд хүрэгчдийн ангилал

Тэргүүн байр: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Монгол Улсын мэргэн Г.Наранбат ахлагчтай “Гуа Орд” баг

Дэд  байр: Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Наранбаатар ахлагчтай “Номт даншиг” компанийн баг

Гутгаар байр:  Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Б.Түвшинбаяр ахлагчтай “Ханхонгор” баг

Дөрөвдүгээр байр: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Л.Батжаргал ахлагчтай “Шонхор” баг












Related news