“Huawei” хиймэл оюун ухааны салбарт түлхүү анхаарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-09-22 18:01:01

БЭЭЖИН. /CNN/. Хятадын “Huawei” компани хиймэл оюун ухааны салбарт түлхүү анхаарал хандуулна гэдгийг тус компанийн захирал Мэн Ваньжоу Шанхайд болсон арга хэмжээний үеэр мэдэгдлээ.


Хятадын технологи, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч тус компани сүүлийн 10 орчим жилийн хугацаанд анх удаа стратегийн шинэ чиглэлээ зарлаж байгаа нь энэ юм. Өмнө нь тус компани үүлэн тооцоолол ба оюуны өмчийг хорь гаруй жилийн хугацаанд нэн тэргүүнд тавьж ирсэн юм.


Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж, үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө нь улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотойгоор “Huawei-ийн All Intelligence strategy нь бүх салбаруудад стратегийн шинэ боломжуудыг ашиглахад нь туслах зорилготой гэж компанийн мэдэгдэлд дурджээ.


Захирал М.Ваньжоу хэлсэн үгэндээ “Huawei компани Хятадад болон дэлхий дахинд зориулан тооцооллын өөр нэг хувилбарыг бий болгох чиглэлд ажиллах болно. Бидний эцсийн зорилго бол янз бүрийн салбаруудын хиймэл оюун ухааны тооцооллын олон төрлийн хэрэгцээг хангахад туслах явдал юм гэж онцлон тэмдэглэсэн байна.


Хятадын технологийн салбарт тэргүүлэгч Alibaba компани мөн энэ сарын эхээр хиймэл оюун ухаанд тэргүүлэх ач холбогдол өгнө гэдгээ зарлаж Huawei”-тэй ижил төстэй алхмыг хийсэн юм. Түүнчлэн Японы SoftBank зэрэг бусад компаниуд ч мөн адил хурдацтай хөгжиж буй технологид анхаарлаа хандуулах болжээ.



Related news