Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт явуулын хоёр лаборатори ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-07-11 16:30:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын улсын 56 байцаагч Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, Сүхбаатарын талбайд хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 640 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавин ажиллаж байна.

 

Хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээгээс тодруулахад, “Хяналт, шалгалтын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт явуулын хоёр лаборатори ажиллаж, хуушуурын мах болон айргаас дээж авч, шинжилгээ хийн, шинжилгээний сорилыг газар дээр нь гаргаж байгаа. Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шинжилгээгээр ямар нэгэн зөрчил илрээгүй.  Хүй 7 худагт нэг аж ахуйн нэгжийн хуушуурын мах муудсан зөрчил илэрсэн. 5 кг үхрийн махыг улсын байцаагчийн актаар хурааж, газар дээр нь устгасан. Гар дээрээс ил задгай хорхог, шорлог борлуулж байгаа иргэн олон байна. Эдгээр иргэнд зөвлөмж, зөвлөгөө өгөн, шаардлагатай тохиолдолд худалдаа эрхлэхийг нь хориглож байгаа. Мөн Налайх, Багануур дүүргийн наадамд хяналт тавьж буй. Яаралтай үед хариуцлагатай жижүүр ажиллаж, иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байна” гэв.

 

Наадмаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд сургалт хийж, зөвлөмж өгчээ.

Related news