ӨНӨӨДӨР: Өмгөөлөгчдийн холбооны ойн хүрээнд өмгөөлөгч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
09:00-17.00
цагт: МУИС-ийн төв номын санд: “Даяаршлын
үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний
хурал
болно.
10.00
цагт: Цөмийн судалгааны төвд: Академич, профессор Н.Содномын
мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Мөн ойн
хүндэтгэлийн хурал МУИС-ийн төв байрны Эрдмийн зөвлөлийн танхимд 14:00 цагт
болно. Утас: 9458-2204.
10.00
цагт: Төрийн ордонд: “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын
ажиллагаа эхэлнэ.
11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Монголын Өмгөөлөгчдийн холбооны 95 жилийн ойн
хүрээнд өмгөөлөгч нар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Дэлхийн менторууд Монгол зочлох гэж буй талаар мэдээлнэ.
11.00
цагт: Улсын ерөнхий прокурорын газрын үүдэнд: Нийслэлийн
прокурорын орлогч А.Энхжаргалын “битүүмжлэх” шийдвэр нь хэрэгт шалгагдаагүй
“Эрдэнийн босго” ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчийг хохироож байгаа талаар хувьцаа эзэмшигчдын өмгөөлөгч мэдээлэл
хийнэ. Утас: 881-19849.
11.30
цагт: “Чингис хаан”-ы музейд: ХАС банк олон нийтэд хувьцаа гаргаж буйг танилцуулах өдөрлөг зохион байгуулна.
-ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хаврын эртэч ургамалтай танилцах өдөрлөг болно.