Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023 иргэнийг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-05 14:07:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнгөрсөн 14 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023, согтуугаар зам тээврийн осол гаргасан 23 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.


Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд нийслэлийн шуурхай зөвлөгөөний үеэр ярихдаа, -Тээврийн цагдаагийн албанд 14 хоногт 3615 дуудлага мэдээлэл ирснээс 3500 нь зам тээврийн осол аваар гарч, 48 иргэн гэмтэж бэртсэн. Тэдний 33 нь явган зорчигч юм. Осол аваарын дуудлага өнгөрсөн оны мөн үеийнхээс багассан” гэв.



Нийслэлийн ОБГ-ын дарга, хурандаа А.Дашням “Өнгөрсөн 14 хоногт объектын гал түймрийн 38, усны холбогдолтой 3, аврах ажиллагааны 7, өндрөөс аврах 1 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэв. Гал түймрийн аюултай бүсээс 171 иргэнийг аварч, 7.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгааллаа. Өнгөрсөн оны мөн үеийнхээс дуудлагын тоо 22.9 хувиар нэмэгджээ. Түүнчлэн тарваган тахлаас сэргийлэх хууль бусаар агнан нийслэлд нэвтрүүлэхээс сэргийлж, хяналт шалгалтаар 15 ширхэг тарваганы мах илрүүлж, ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн. Одоогоор малын гоц халдварт шүлхий өвчин 5 аймгийн 8 суманд, мялзан өвчин 5 аймгийн 12 суманд, хонины цэцэг өвчин 1 аймгийн 1 суманд, үхрийн арьс туурах өвчин 4 аймгийн 8 суманд бүртгэгдсэн. Тиймээс малын халдварт өвчнийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх чиглэл өгсөн" хэмээлээ. 

Related news