Төмрийн хүдэр, нүүрс экспортлох тээврийн замыг 318 км-ээр богиносгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-02-23 12:56:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Хангийн төмөр замын төслийг энэ оны гуравдугаар сард эхлүүлж, 10 дугаар сард дуусгахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр холбогдох албаныханд үүрэг болгосон байна.


Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор Шинэ сэргэлтийн бодлогод тус төмөр замын төслийг хэрэгжүүлэгчтэй шууд гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт өнгөрсөн сарын 12-нд даалгасан. Энэ дагуу тус газраас ажлын баг байгуулсан гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Зүүнбаян-Хангийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд- Эрээн,-Хөх хот-Бугат хүрэх 1722 км замыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат буюу 1404 км болгож богинсгох боломж бүрдэх юм.


Өөрөөр хэлбэл, төмөр замын экспортын шинэ суваг бий болж, төмрийн хүдэр, нүүрс экспортлох тээврийн зам 318 км-ээр богиносон, тээврийн өртөг буурах ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.

Related news