Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-02-14 12:56:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тогтоолыг баталсан байна.


Коронавирусний вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, гуравдугаар тунд 52 хувь хамрагдсан байна. Мөн дөрөвдүгээр тунд 90 орчим мянган иргэн хамрагдсан тул уг шийдвэрийг гаргасан байна.


Энэ талаар яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байна. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

Related news