Залуу малчин Б.Отгонбаяр аймгийн аварга болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хүдэр сумын Тарвагатай багийн иргэн Б.Отгонбаяр мал аж ахуйн салбарт 19
жил ажиллаж байгаа удам залгасан малчин юм. Тэрээр сүүлийн 3 жилд 364-417
толгой мал маллаж, хээлтэгч малын хувийн жинг бодод 41, богд 59 хувьд хүргэжээ.
Малчин Б.Отгонбаяр энэ жил аймгийн аварга малчин хэмээх хүндэт шагналын эзэн болоод байгаа. Түүнд энэхүү эрхэм шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ын дарга Д.Ёндонжамц нар малчны хотонд нь очиж, хүндэтгэлтэйгээр гардуулан өгчээ.
Тэрээр 100 эхээс
100-101 төл бойжуулан нэг малаас 245 гр
ноолуур, 1200 гр ноос, 580 гр сүү ашиглан мал аж ахуйн бүтээгдэхүүний
борлуулалтаас 31.5-34.7 сая төгрөгийн орлого олсон аж. Тэрээр үржлийн
зориулалтаар 20 мал борлуулж, иргэдийг малжуулах зорилгоор 15 мал олгожээ. Аймгийн
аварга, залуу малчин Отгонбаяр 2021 оны эцэст 417 мал тоолуулж, ямааны эзлэх
хувийг 8.3 хувьд барьсан байна. Залуу малчин Отгонбаяр малынхаа ашиг шимийг
нэмэгдүүлэн, холч ухаанаар малаа маллахын зэрэгцээ сум орон нутагтаа дэмжлэг
үзүүлж, хандив тусламжийн ажилд тогтмол идэвх санаачилгатай оролцдог байна.