Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШЕЗ-ийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсын шүүхийн
шинэтгэлийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Европын холбоо
Монгол Улсын Засгийн газартай 2021-2027 онд хэрэгжүүлэх шинэ түншлэлийн
хөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн асуудал
тэргүүлэх чиглэлд багтсан тухай мэдээллээ.
Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг
боловсруулах, шүүгч сонгон шалгаруулах тогтолцооны сайн туршлагыг судлах,
шүүхийн цахимжуулалтыг эрчимжүүлэх, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг
төлөвшүүлэх зэрэг чиглэлд хамтарч ажиллах саналтай байгааг Шүүхийн ерөнхий
зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам уламжиллаа.
Элчин сайд Аксель Никэйз шүүхийн салбарт цахим шилжилтийг нэн чухал гэдгийг онцлон тэмдэглээд дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Хүний эрхэд суурилсан хандлага, жендерийн тэгш байдал, иргэний нийгмийн оролцоо, залуу үеийнхнийг хамруулсан үйл ажиллагаанд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ мөн хэлэв.
ШЕЗ-ийн дарга, хууль зүйн
ухааны доктор Д.Зүмбэрэллхам Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын
хараа-2050” болон шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлоготой уялдуулан Европын
холбоотой цаашдын хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа
илэрхийлж, уулзалт үр дүнтэй болсныг тэмдэглэлээ.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн
Б.Ундрах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Шүүхийн ерөнхий
зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Тамгын газрын дарга С.Билгүүн байлцлаа.
Related news

