Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журмыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журмыг баталсан байна.
Ирээдүйн өв сангийн 2022 оны орлогоос Монгол Улсын 18 хүртэлх насны иргэн бүрд мөнгөн хуримтлал үүсгэх эрхзүйн боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд дээрх журмыг баталсан гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр, “Иргэд хүүхдийн мөнгөө бэлнээр авах, банкны дансаар авах эсхүл төрийн санд үлдээх хүсэлтээ ehalamj.mn, ebarimt.mn цахим хуудсаар эсхүл биечлэн хүсэлт гаргах боломжтой. Энэ журмын 2.7-д иргэд хүсэлтээ сар бүрийн 15-ны өдөр нэг удаа гаргах бөгөөд ингэхдээ дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилж гаргаж болно гэж заасан” гэлээ.
Related news

