Э.Содномпилжээ тив, дэлхий, олимпын рекордыг эзэмшиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монголын пауэрлифтинг нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Classic” хэвтээ шахалтын дөрөв дэх удаагийн УАШТ-ээс алтан медаль, цом хүртлээ.
Энэхүү хэрэглэлгүй
тэмцээнд эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд 247.5 кг шахаж улсын Classic шахалтын
рекордыг шинэчлэн тогтоосон байна.
Тэрбээр 93 кг-ын жинд 227.5 кг өргөж, 105 кг жинд 255 кг өргөж /бүх жингийн рекорд/ дээд амжилтын эзэн болсон юм. Мөн 120 кг жинд 247.5 кг өргөж Монгол Улсын болон тив, дэлхий, олимпын рекордыг эзэмшиж байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days