Тивийн АШТ-д оролцох тамирчдыг сорил тэмцээнээр тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо 2022 оны 4 дүгээр сард болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг МЧБХ-ноос Азийн бөхийн холбоотой хамтран зохион байгуулна.
Энэхүү тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг МЧБХ-ноос нэгдүгээр сарын 12-14-нд "Буянт-Ухаа" спорт цогцолборт зохион байгуулах юм. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд шилдгүүдийг шалгаруулна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day