Монгол Улсын Мэргэшсэн болон Зөвлөх инженерийн зэрэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-12-28 12:13:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн дэргэдэх Мэдээлэл холбооны технологийн салбарын мэргэжлийн зэрэг олгох зөвлөлөөс “Монгол Улсын мэргэшсэн инженер” зэргийг 64 хүнд, “Монгол Улсын зөвлөх инженер" зэргийг 14 хүнд олгов.


Энэхүү өндөр хариуцлага хүлээсэн Монгол Улсын Мэргэшсэн инженер, Зөвлөх инженерийн мэргэшлийн зэргийн үнэмлэхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Чулуунбанди нар гардуулж, ажлын амжилт хүсэв.




Related news