“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” үйл ажиллагаагаа дүгнэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн ээлжит хурал болжээ. Уг хурлаар энэ оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг 91.5 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байна.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн
зөвлөл 2022 онд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг
бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг багасгах зэрэг нийт 4 чиглэлийн
32 орчим ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Өвөрхангай
аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days