"Дэлхийн болон орон нутгийн бизнес, менежментийн төлөв" эрдэм шинжилгээний хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн болон орон нутгийн бизнес, менежментийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг цахим, танхим хосолсон хэлбэрээр МУИС-ийн Номын санд энэ сарын 17-нд зохион байгууллаа.
Тус хурлыг МУИС, Монгол Улсын ШУА, Улаанбаатар Эрдэм их сургуулийн хамтарсан олон улсын эрдэмтэн судлаачид зохион байгуулав. Хуралд гадаадаас Японы Сока их сургуулийн профессор Sinichiro Kawaguchi, академич Б.Базаров, "Гурван улсын эдийн засгийн коридорын асуудал", Эмерит профессор Liu, Day-Yang, PhD Тайванийн Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Jean-Pascal N. Nganou, PhD, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч нар илтгэл хэлэлцүүлэв.
Мөн Монгол банкны ерөнхий эдийн засагч "COVID19-ийн Макро эдийн засгийн нөлөө" Д.Ган-Очир, Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Хөгжлийн загвар, Улаанбаатар Эрдэм их сургуулийн Сэтгүүл зүй, олон улс судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Т.Баасансүрэн, "Удирдахуйн ухааны уг сурвалжийг уудлан дэлгэж тавьсан бүтээлийн тухай" зэрэг сэдвээр үндсэн илтгэл тавив. Түүнчлэн үдээс хойш хоёр салбар хуралдаанд нийт 40 гаруй сэдвээр эрдэмтэд ковидын үеийн бизнес, менежментийг дэлхий нийтээрээ болон орон нутагт хэрхэн төлөвлөх талаар хэлэлцсэн юм.