МҮЭХ зохистой хөдөлмөр эрхлэлтийг Монголд нутагшуулах зорилт тавьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны 23 дугаар их хурал өнөөдөр болж байна. 21 аймаг болон 36 гишүүн байгууллагын ҮЭ-ийн салбар байгууллагын дарга нар, төлөөлөл оролцсон их хурлаар 4 жилийн үйл ажиллагаагаа хэлэлцэж, МҮЭХ дүрэмдээ өөрчлөлт оруулж холбооны ерөнхийлөгчөө сонгож байна. Их хуралд Засгийн газраас ХНХ-ын сайд А.Ариунзаяа оролцож Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг хүргэсэн юм.
Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн Холбоо (МҮЭХ) их хурлаараа зохистой хөдөлмөр эрхлэлтийг Монголд нутагшуулах зорилт тавьж байна.
Тэрээр хэлэхдээ, МҮЭ-ийн
байгууллага хөдөлмөрчид, ажилчдын эрх ашгийг хамгаалж сүүлийн жилд Засгийн газартай
олон хууль тогтоомж дээр хамтран ажилласан. Хамгийн сүүлд гэхэд Нийгмийн
даатгалын багц хуулиуд болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төсөлд хамтарч ажиллаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар
батлуулсныг онцоллоо. Уг хууль ирж буй оны эхнээс хэрэгжихийг тодотгов.
МҮЭХ-ны их хурал зохистой
хөдөлмөр эрхлэлтийг Монголд нутагшуулах зорилт тавьж байна. Их хурлаар сонгох МҮЭХ-ны
ерөнхийлөгчид одоогийн тэргүүн Х.Амгаланбаатар болон дэд дарга Б.Эрдэнэбат нар
нэр дэвшиж байна.