Баянзүрхийн хуучин товчооны уулзварын чиглэлийг өөрчиллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзварын хөдөлгөөний чиглэлийг өнөөдрөөс өөрчиллөө.
Тодруулбал, Улаанбаатар хотоос эсвэл уулын замаар Налайх чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслүүд зөвхөн шинээр баригдсан зорчих хэсгээр явна. Учир нь дээрх уулзвар түр хугацаанд гэрлэн дохионы зохицуулгатай уулзварын зохион байгуулалтаар ашиглагдаж байсан бол үндсэн зураг төслийн дагуу хоёр тусдаа зорчих хэсэг болж байгаа аж.
Ингэснээр тухайн уулзвар дээр огтлолцол байхгүй, осол зөрчил гарахгүй, гэрлэн дохионы зохицуулга, хүлээлт
байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ.
Зураг дээр өөрчлөлт орсон гол чиглэлийг улбар шар болон цэнхэр өнгөөр харуулжээ.