БНСУ-аас 264 иргэн эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг өчигдөр буюу энэ сарын 27-ны 22.18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардав.
Тус нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд УОК-оос баталсан журмын дагуу “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан юм.
Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-наас зохион байгуулснаас хойш тавдугаар сарын 28-ны байдлаар гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай нислэгээр 28 мянга орчим иргэнээ аваад байна.
Д.Урансолонго