СӨХ-гүй байрны оршин суугчид орц, орчноо ариутгах боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас цар тахлын үед ариутгал, халдваргүйтгэлийг сайтар хийх шаардлагатайг зөвлөж байгаа. Иймд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Баянгол дүүргийн байшин хороолол бүхий 22 хороонд 122 ширхэг автомакс буюу ариутгалын бодис шүршигч олголоо.
Ингэснээр тус
дүүргийн хэмжээнд СӨХ-гүй 310 байрыг өдөр бүр ариутгах, халдваргүйжүүлэх боломжтой болж байна. Эдгээр байранд 4200 орчим өрх амьдардаг.
СӨХ-гүй учраас цар тахлын энэ үед халдваргүйтгэл, ариутгалыг тогтмол хийж
чаддаггүй байжээ.
Баянгол дүүргийн VI хорооны СӨХ-гүй 32 байранд 560
өрх амьдардаг. Эдгээр байранд
13 ширхэг автомакс хуваарилжээ. Тус хорооны 28 дугаар байрны оршин суугч Д.Ганболд “Манай хорооны
СӨХ-гүй байрууд 10-15 жилийн өмнө ашиглалтад орсон. СӨХ-гүй учраас олон асуудал тулгардаг. Хорооноос хуваарийн дагуу
ариутгал хийдэг ч хогоо хаяж, дэлгүүр орохдоо
гадаах орчноосоо халдвар авах эрсдэл их байна. Харин одоо бид өөрсдөө
өдөр бүр ариутгал хийх
боломжтой боллоо” гэв.