М.Түвшинжаргал Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-08 14:55:12

Сүхбаатар аймгийн "Дарьгангын мэргэн буудагч" клубын тамирчин Манхдахнарын Түвшинжаргал 2016 оны 6 сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын буудлагын спортын 2016 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож аваргаллаа.

Тэрээр урт бууны 60 дасгалд түрүүлж аваргын алтан медаль хүртсэн байна. Мөн хийн урт буу болон 3х20 дасгалд тус тус хүрэл медаль хүртэж нэг тэмцээнээс 3 зэрэг медаль хүртэн Сүхбаатар аймгийнхаа медалийн буухиаг гурваар нэмжээ. М. Түвшинжаргал нь 2014 оны УАШТ-ээс мөн алтан медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү 2 дахь удаагаа аваргалж байгаа нь энэ юм.

Мөн тус тэмцээнээс Дарьгангын мэргэн буудагч клубын тамирчин Д.Хатантөмөр шагналт 6-р байр, Ц.Хүслэн спортын 2-р зэргийн болзлыг биелүүлжээ.

Өнөөдөр эхэлж байгаа Монголын бүх ард түмний спортын 14-р их наадамд Сүхбаатар аймгийн мэргэн буудагчид бүгд оролцож байна.

Т. Одончимэг

Related news