СҮХБААТАР: Аймгийн начин цолны болзлыг нэг бөх хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жил, Цайрт минерал компанийн Төмөртийн овооны УБҮ-ийн 20 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд Дарьганга
сумын харъяат, сумын заан Н.Сумъяагарав аймгийн начин Ч.Энхмөнхөөр тав давж аймгийн начин цолны болзол хангалаа.
Мөн хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт аймгийн арслан Э.Буянтогтох, аймгийн заан Б.Бадамдорж, аймгийн заан С.Ган-Эрдэнэ, сумын заан Н.Сумъяагарав нар тунан үлдлээ.
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа 15:00 цагт үргэлжилнэ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day