СҮХБААТАР: Неолитийн төгсгөлөөс хүрлийн эхэн үед хамаарах хадны зургийн дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-28 16:09:47

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан сумаас баруун тийш 40 гаруй километр зайд оршдог баруун талаараа дэллэсэн хадтай төвгөр толгодыг нутгийнхан ширээ хэмээн нэрлэдэг.

 

Энэхүү дэллэсэн хад нь галт уулын хайлмал бөгөөд эрт цагт газар хөдлөлтийн түлхэлтийн хүчээр халин гарч ирэхэд дээрх газар нь овойн тогтож довцог болсон нь урдаас хойш нэлээд хэдэн километр үргэлжилнэ. Ийм тогтоц бүхий олон довцгийг нутгийнханширээгэдэг байна.


 

Жаргалантын эх, дунд, адаг хэмээн нэрлэсэн гурван газар байх бөгөөд Жаргалантын адгийн баруун тийш харсан талд буй тэгш хаднаа шинэ чулуун зэвсгийн буюу неолитийн төгсгөлөөс хүрэл зэвсгийн эхэн үед амьдарч асан хүмүүсийн олон гайхамшигтай уран бүтээл болох эрээн буга, морь, аргаль, янгир, том эвэртэй үхэр, зүрхэн нүүртэй хүний дүрс зэрэг олон төрлийн баг, чандмалсан хонхор, тамга тэмдэг зэрэг дүрслэл оршино. Энэ нь тус бүс нутагт буй шинэ чулуун зэвсгийн төгсгөлөөс хүрэл зэвсгийн эхэн үеийн оршин суугчдын баг дүрсэлсэн хадны зургийн томоохон цуглуулга газар юм.


Энд 26 хэсэг хадан дээр зураг сийлсэн байдаг бөгөөд хадны зургаас зүүн тийш тус толгойн оройгоор олон тооны булш байдаг. Энэ нь тус зургийг үлдээсэн эздийн булш байж болох юм.

  

2016 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын судлаач Ц.Төрбат, Н.Батболд, Д.Батсүх нар судалжээ.

 

Неолитийн төгсгөлөөс хүрлийн эхэн үе нь НТӨ IV-II мянганд холбогдоно.

 

Related news