СҮХБААТАР: Улс, орон нутгийн төсөвт нэг их наядын татвар төлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/.
Өдгөө 20 жилийн ойгоо тэмдэглэж буй "Цайрт минерал" компанийн Төмөртийн уурхай 2005 оны наймдугаар сарын 28-нд ашиглалтад
орж байжээ. Тус уурхай үндсэн болон туслан гүйцэтгэгчийн 600 гаруй ажлын байрыг бий болгож, өнгөрсөн хугацаанд улс орон нутгийн төсөвт нийт нэг их наяд орчим төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Сүхбаатар аймгийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц болон нийтийн бүтээн байгуулалтын салбаруудад 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Монгол Улсын шилдэг татвар төлөгч, ТОП-100 аж ахуйн нэгжээр жил бүр шалгаран үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэн 20 жилийг үдэж байна.
Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр нь олон улсын чанарын болон аюулгүй ажиллагаа, байгаль орчны ISO стандартуудыг нэвтрүүлэн ажлын байрны таатай орчин бүрдүүлэх цогц ажлуудыг хэрэгжүүлэн, уурхайчдын ахуй хангамжийг сайжруулан, ажилчдын 108 айлын орон сууцны хотхон барьж,
цаашид нэмэгдүүлэхээр бэлтгэл ажил хийн Монгол Улсын уул уурхайн салбарт жишиг болон
ажиллаж байна.
Мөн Сүхбаатар аймаг "Цайрт минерал" ХХК-ийн харилцаа хамтын ажиллагаа нь бусад орон нутгийн
хамтын ажиллагаанд үлгэр болж байдаг бөгөөд эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн гэсэн салбараас гадна байгалийн элдэв бэрхшээл цас зуд, хүн малын гоц халдварт өвчний үед мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирол багатай даван туулахад хөрөнгө санхүү, техник хэрэгслээр туслан орон нутаг хүн ардаа гэсэн чин сэтгэлээр хамтран ажиллаж ирснийг өнөөдөр энд цохон тэмдэглэн хэлэхэд таатай байна хэмээн тус компанийн ерөнхий захирал С.Батхүү баяр наадмын нээлтийн үгэндээ онцоллоо.
Related news

