Сэлэнгэ мөрний ус 31 см-ээр давж үерлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ
аймгийн нутгаар ойрын
өдрүүдэд хур бороо ихтэй байж Сэлэнгэ мөрний ус их хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд үер
усны аюулаас болгоомжтой байхыг УЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна.
Сэлэнгэ мөрний Сүхбаатар сум орчим үерийн түвшин 61 см-ээр, Зүүнбүрэн сум орчим 10 см-ээр тус тус давж үерлэсэн байна.
Иймээс тус
голын эргээр нутаглаж буй малчид болон ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй
байхыг онцгойлон анхаарууллаа.