"Nissan", "Renault", "Mitsubishi" компанийн удирдагууд хэвлэлийн бага хурал хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /AP/.
Япон-Францын автомашин үйлдвэрлэгч “Nissan”, Mitsubishi”, “Renault” компанийн удирдлагууд гурван компанийн нэгдлийн ирээдүйг шийдэх зөвлөл байгуулах талаар мэдэгдэл хийнэ.
“Nissan” компанийн гүйцэтгэх захирал Хирото
Сайкава, “Mitsubishi”
компанийн гүйцэтгэх захирал Осамү Масүко, “Renault” компанийн тэргүүн Жан-Доминик Сенард болон
гүйцэтгэх захирал Тьерри Боллор нар мягмар гарагт Ёкохама хотноо хамтарсан
хэвлэлийн бага хурал хийх ажээ.
Хэвлэлийн бага
хурлын үеэр тэд “Nissan, Renault, Mitsubishi” нэгдлийн ирээдүйд гол анхаарлаа хандуулан
ажиллах дөрвөн гишүүний бүрэлдэхүүн бүхий зөвлөлийг байгуулах төлөвлөгөөний талаар
мэдэгдэж магадгүй байна.
Мөн Нидерландад
байрладаг “Nissan-Renault” болон “Nissan-Mitsubishi” компанийг татан буулгах тухай
хэлэлцэх ажээ. Тус хоёр компанийг санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр
өнгөрсөн 11 дүгээр сард баривчлагдсан “Nissan” компанийн тэргүүн
асан Карлос Гон удирддаг байжээ.
“Nissan”, Mitsubishi”, “Renault” компани дуулиан шуугианыг ардаа орхиж, хурдацтай хөгжиж буй автомашин
үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх хүсэлтэй байна.