Brent маркийн нефтийн үнэ 55 ам.доллар давав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /TASS/. Лондоны ICE биржийн арилжааны явцад Brent маркийн нефтийн 2019 оны гуравдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 8.5 хувиар өсч, нэг торх нь 55.1 ам.доллар болжээ.
Нефтийн үнэ даваа гарагт огцом унасныхаа дараа ийнхүү өсчээ. Даваа гарагт бараг 5.9 хувь буюу 3.15 ам.доллараар буурч, нэг торх нь 50.49 ам.доллар болсон байна. Зул сарын баяр тохиосонтой холбоотойгоор мягмар гарагт нефтийн арилжаа хийгээгүй байна.
Энэ оны 10 дугаар сарын 3-нд Brent маркийн нефтийн үнэ 2014 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн билээ.