Сэлэнгэ аймгаас гурван жил дараалан Монгол Улсын шилдэг хүүхэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-18 21:41:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын “Оны шилдэг хүүхэд” Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний лавборатори ЕББД 4-р сургуулиас тодорлоо.

Сэлэнгэ аймгаас гурван жил дараалан Монгол Улсын шилдэг хүүхэд тодроод байна. Энэ жилийн тухайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лабратори 4 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Эрхэмбаярын Амгалантөр ийн Монгол Улсын шилдэг хүүхэд хэмээх хүндэт шагналын эзэн болжээ. Тэрээр “Техник сэтгэлгээ, шинэ санаачилга” төрөлд өөрийн авьяас билэг, оюун ухаанаараа онцгойрон шалгарсан байна.  

Өнгөрсөн 2017 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р сургуулийн сурагч Доржсүрэнгийн Цэлмүүн шалгарсан бол 2016 онд Сүхбаатар сумын Улсын тэргүүний лабратори 4 дүгээр сургуулийн сурагч Төмөрбаатарын Номиндалай тодорч байв. Шилдэг хоёр охин маань оюуны их спорт шатрын төрлөөр аймаг, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан шилдгүүд бөгөөд хоёулаа дэлхийн шатрын холбооны дэд мастерууд юм. 

Related news