Б.Бат-Эрдэнэ: “Байгаль хамгаалагчдын хөгжлийн хөтөлбөр” боловсруулж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ, “Энэ өдөр дарга нарыг сонсдог бус, байгаль хамгаалагч нараа сонсдог өдөр байгаасай хэмээн хүсэж байна” гэдгээ илэрхийллээ. “Бид байгаль хамгаалагчид Үндэсний чуулган”-д 21 аймаг, тусгай хамгаалалттай 121 газар, нийслэл, аймаг, дүүргийн Байгаль орчны газар болон байгаль орчны ТББ-ын нийт 1016 төлөөлөгч, байгаль хамгаалагч нар оролцож байна.
1230 days