Хөрөнгийн биржид өнөөдөр 2.6 сая хувьцаа арилжив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 43 ХК-ийн 1,082,917,832.83 төгрөгийн үнийн дүн бүхий 2.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
1527 days