УИХ: Хуульчдын ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг бүрдүүлсэн
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-аас 2019 оны аравдугаар сарын 18-нд баталсан Өмгөөллийн тухай хуульд өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал буюу улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил болон хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхэлж байгаа хуульчийг өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад оруулахаас татгалзахаар заасан.
9 hours