Ахмадын баярын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-01 10:10:29

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна.


Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан билээ. Харин манай улс 1992 оноос хойш 34 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаа бөгөөд 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. 2030 онд 11.9 хувь болох бөгөөд 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насных болох магадлалтай аж. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай. Нийт ахмадуудын 68.7 хувь нь хотод амьдарч байгаа бол үлдсэн нь орон нутагт аж төрж байна.


Ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмадын 16.7 хувь буюу 28.2 мянга нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд тооцогдож байна. Харин 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй. 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асаргаанд байгаа юм. 



Related news